Эмхэтгэлийн 43 дахь дугаарт Улаанбаатар хотноо 2017 оны 5 дугаар сарын 9-ний өдөр байгуулсан Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хоорондын  нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрийн нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хавсралт соёрхон батлах тухай, Санхүүгийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулиудыг соёрхон баталсан олон улсын гэрээнүүдийн хамтаар нийтэлжээ.
Мөн Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг нийтэлсэн байна. Энэхүү хуулиар Монгол Улсын иргэнийг хорт хавдраас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд түүний нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд үндэслэн товлосон хугацаанд хамруулахаар тусгасан бөгөөд хорт хавдраас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгооны зардлыг улсын төсвөөс санхүүжүүлэхээр хуульчилжээ.

Мөн дугаарт Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг гурав дахь   хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг, хугацаа тогтоох тухай УИХ-ын тогтоол, Цэргийн дээд цол олгох тухай, Журамд нэмэлт оруулах тухай, Журамд өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигуудыг нийтэлсэн байна.

Сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.3 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын 2019 оны 22, 23 дугаар тогтоол Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг эцэслэн шийдвэрлэсэн тухай Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тогтоолыг бүрэн эхээр нь нийтэлжээ.

By admin