Өнөөдөр буюу аравдугаар сарын 29-ний өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчид Азийн  сантай хамтран “Ил тод, ёс зүйтэй, хариуцлагатай шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Хэлэлцүүлгийг ШШГЕГ-ын Захиргааны удирдлагын газрын дарга, хошууч С.Батбямба нээн үг хэлж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагаа иргэд олон нийтэд ил тод, түргэн шуурхай, ёс зүйтэй, хариуцлагатай хүрч байгааг товчхон дурдаад цаашид энэ чиглэлээр хийх шинэчлэлийг тодорхойлон хамтран ажиллахыг хүсэв.

ШШГЕГ-ын Захиргааны удирдлагын газрын Хуулийн хэлтсийн дарга, хурандаа Ц.Очгэрэлийн удирдлаган дор “Шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагын шударга байдлын судалгааны танилцуулга”-ыг Азийн сангийн Засаглалын хөтөлбөрийн менежер А.Баянмөнх, “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагааны ил тод байдал”-ын талаарх мэдээллийг ШШГЕГ-ын Захиргааны удирдлагын газрийн хэвлэл, олон нийттэй харилцах мэргэжилтэн, дэслэгч Э.Сайнзаяа, “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийн ёс зүй, ёс зүйг дээшлүүлэх, зохицуулалт, шийдвэрлэлтийн өнөөгийн байдал” сэдвээр ШШГЕГ-ын Бодлого, төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн, хурандаа Я.Сайнжаргал, “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хэмжээнд авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлсэн үйл ажиллагаа”-ны талаар Хяналт шалгалтын газрын мэргэжилтэн, ахлах дэслэгч Ч.Чимэдцэрэн нар мэдээлэл өглөө.

Үүний дараагаар тус арга хэмжээг зохион байгуулагчид хэлэлцүүлгийн явцыг дүгнэн, цаашид хэрхэн хамтран ажиллах талаар харилцан санал солилцож, оролцогчдын зүгээс тодорхой саналуудыг дэвшүүлсэн хэлэлцүүлэг болж өндөрлөлөө.

By admin