Home » Мэдээ мэдээлэл » “СҮЛД “ БИЕИЙН ТАМИР СПОРТЫН ХОРООНООС ХҮҮХДЭД ЗОРИУЛСАН СУРГАЛТ ЭХЛҮҮЛЛЭЭ

“СҮЛД “ БИЕИЙН ТАМИР СПОРТЫН ХОРООНООС ХҮҮХДЭД ЗОРИУЛСАН СУРГАЛТ ЭХЛҮҮЛЛЭЭ

Сүлд спорт хорооноос ШШГЕГ-ын харьяа ШШГГ, хэлтэс, хорих ангийн алба хаагчдын хүүхдүүдэд зориулж волейбол, шатар, жүдо бөх, боксын спортын үнэ төлбөргүй сургалт явуулахаар төлөвлөөд байна. Эдгээр сургалтад нийт 47 хүүхэд хамрагдах хүсэлтээ ирүүлсэн бөгөөд өнгөрсөн Лхагва гаригт дасгалжуулагч, хошууч Г.Гансүх, ахмад Д.Мөнхзаяа нар волейболын сургалтаа эхлүүллээ.

Мөн тус спорт хорооны дарга, Монгол Улсын аварга Н.Батсуурь үндэсний бөхийн тамирчдын хамт Үндэсний өв соёлоо хойч үедээ өвлүүлэх зорилгоор Монгол үндэсний бөх сурталчлах аяныг эхлүүлээд байна.

Энэхүү аяны нээлтийн арга хэмжээг Баянгол дүүргийн 13 дугаар дунд сургуультай хамтран өнгөрөгч Лхагва гаригт зохион байгууллаа. Арга хэмжээнд “Сүлд” спорт хорооны дарга, хурандаа Н.Батсуурь, дэд дарга, дэд хурандаа Г.Баттулга, Үндэсний бөхийн дасгалжуулагч, ахмад Ж.Чулуунбат Сүлд спортын хорооны тамирчид, сургуулийн удирдлага, багш нар, нийт 6- 10 дугаар ангийн 350 гаруй хүүхэд оролцлоо.

Total Page Visits: 13 - Today Page Visits: 1