Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар нь Ази, номхон далайн бүс нутгийн хорих байгууллагын удирдах ажилтны 39 дүгээр бага хурлыг энэ сарын 23-26-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

Бага хурал нь дэвшүүлсэн зорилтоо амжилттай хэрэгжүүлж, Монгол Улсын хууль сахиулах үйл ажиллагааны болон нийгэм, эдийн засгийн хөгжил, зан заншил, соёл, уламжлалыг амжилттай сурталчилж, бүс нутгийн хэмжээний хамтын ажиллагааг өндөр түвшинд гаргасан үр дүнг бий болгосон бөгөөд Нэгдсэн үндэсний байгууллага, Олон Улсын Улаан Загалмайн нийгэмлэгийн удирдлага 27 улс орны зочид төлөөлөгчдийн зүгээс бага хурлын зохион байгуулалт, ач холбогдлыг өндрөөр үнэллээ.

Энэхүү бага хурлыг зохион байгуулахадидэвх зүтгэл гарган ажилласан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, харьяа агентлагийн алба хаагчдад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын удирдлагууд талархал илэрхийлэн шагнаж урамшууллаа.

By admin