Хорихоос өөр төрлийн ялаар шийтгүүлсэн нийт 9653 ялтны ял эдлэлтийн байдалд хяналт тавьж ажилласнаар 6880 ялтны ялыг бүрэн биелүүлж, 2019 оны 03 дугаар улирлын байдлаар 2773 ялтны үлдэгдэлтэй байна.

Эдгээрийг ял тус бүрээр авч үзвэл:

Торгох ялаар шийтгүүлсэн 6652 ялтанд холбогдох 7.6 тэрбум төгрөгөөс 5379 ялтанд холбогдох 4.3 тэрбум төгрөгийг биелүүлж, 1273 ялтны 3.3 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй.

Нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн 1641 ялтны 496789 цагийн ялыг эдлүүлэхээс 1132 ялтны 180174 цагийн ялыг бүрэн, 509 ялтны 196615 цагийн ялыг хэсэгчлэн эдлүүлж, 509 ялтны 120000 цагийн;

Эрх хасах ялаар шийтгүүлсэн 1360 ялтны 803424 хоногийн ял эдлэлтийн байдалд хяналт тавьж ажилласнаар 369 ялтны 31182 хоногийн ялыг дуусгавар болгон, 991 ялтны 267116 хоногийн ялыг хэсэгчлэн биелүүлж, 991 ялтны 505126 хоногийн тус тус үлдэгдэлтэй байна.

Албадлагын арга хэмжээ авагдсан оны үлдэгдэл 2688 этгээд байгаа ба шүүхээс ирсэн 3496, харьяаллын дагуу шилжиж ирсэн 134, эрэн сурвалжилж албадан ирүүлсэн 49, нийт 6367 этгээдэд хяналт тавьж, эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулснаас шүүхээс хүлээлгэсэн үүрэг, хязгаарлалтыг биелүүлж, хяналтын хугацаа дууссан 2249, харьяаллын дагуу шилжүүлсэн 134, хугацаанаас өмнө ялаас чөлөөлсөн 14, шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулсан 19, дахин гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн 51, нас барсан 18, тайлант хугацаанд шинээр эрэн сурвалжилсан 43, бусад үндэслэлээр хасагдсан 11 этгээд тус тус байна. 2019 оны 03 дугаар улирлын байдлаар тэнсэж, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан 2313, хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг биелүүлэхийг хойшлуулсан 279, хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоосон 908, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан 182, хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ авагдсан 109, эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан 36, нийт 3827 хүн, эрх хасах албадлагын арга хэмжээ авагдсан 1 хуулийн этгээд тус тус хяналтад байгаа болно.

By admin