Хорихоос өөр төрлийн ялаар шийтгүүлсэн нийт 9139 ялтны ял эдлэлтийн байдалд хяналт тавьж ажилласнаар 6296 ялтны ялыг бүрэн биелүүлж, 2019 оны 08 дугаар сарын байдлаар 2843 ялтны үлдэгдэлтэй байна.

Эдгээрийг ял тус бүрээр авч үзвэл:

            Торгох ялаар шийтгүүлсэн 6240 ялтанд холбогдох 7.2 тэрбум төгрөгөөс 4929 ялтанд холбогдох 4.0 тэрбум төгрөгийг биелүүлж, 1311 ялтны 3.2 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй.

      Нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн 1571 ялтны 471235 цагийн ялыг эдлүүлэхээс 1016 ялтны 162275 цагийн ялыг бүрэн, 556 ялтны 184121 цагийн ялыг хэсэгчлэн эдлүүлж, 555 ялтны 124839 цагийн;

Эрх хасах ялаар шийтгүүлсэн 1328 ялтны 770307 хоногийн ял эдлэлтийн байдалд хяналт тавьж ажилласнаар 351 ялтны 27793 хоногийн ялыг дуусгавар болгон, 977 ялтны 247509 хоногийн ялыг хэсэгчлэн биелүүлж, 977 ялтны 495005 хоногийн тус тус үлдэгдэлтэй байна.

Албадлагын арга хэмжээ авагдсан оны үлдэгдэл 2688 этгээд байгаа ба шүүхээс ирсэн 3258, харьяаллын дагуу шилжиж ирсэн 121, эрэн сурвалжилж албадан ирүүлсэн 48, нийт 6115 этгээдэд хяналт тавьж, эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулснаас шүүхээс хүлээлгэсэн үүрэг, хязгаарлалтыг биелүүлж, хяналтын хугацаа дууссан 2053, харьяаллын дагуу шилжүүлсэн 121, хугацаанаас өмнө ялаас чөлөөлсөн 7, шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулсан 16, дахин гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн 45, нас барсан 17, тайлант хугацаанд шинээр эрэн сурвалжилсан 43, бусад үндэслэлээр хасагдсан 9 этгээд тус тус байна. 2019 оны 08 дугаар сарын байдлаар тэнсэж, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан 2298, хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг биелүүлэхийг хойшлуулсан 254, хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоосон 907, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан 182, хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ авагдсан 118, эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан 44, нийт 3803 хүн, эрх хасах албадлагын арга хэмжээ авагдсан 1 хуулийн этгээд тус тус хяналтад байгаа болно.

By admin