2019 оны 07 дугаар сарын байдлаар хорихоос өөр төрлийн ял шийтгүүлсэн 8280, албадлагын арга хэмжээ авагдсан 5614, нийт 13894 ялтан, этгээдэд хяналт тавьж ажилласан. Үүнд:

1. Хорихоос өөр төрлийн ялаар шийтгүүлсэн нийт 8280 ялтны ял эдлэлтийн байдалд хяналт тавьж ажилласнаар 5449 ялтны ялыг бүрэн биелүүлж, 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар 2831 ялтан ялын үлдэгдэлтэй байна. Ял тус бүрээр авч үзвэл:

            Торгох ялаар шийтгүүлсэн 5589 ялтанд холбогдох 6.4 тэрбум төгрөгөөс 4241 ялтанд холбогдох 3.4 тэрбум төгрөгийг биелүүлж, 1348 ялтны 3.0 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй.

      Нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн 1436 ялтны 430438 цагийн ялыг эдлүүлэхээс 880 ялтны 128643 цагийн ялыг бүрэн, 556 ялтны 166547 цагийн ялыг хэсэгчлэн эдлүүлж, 556 ялтны 135248 цагийн;

Эрх хасах ялаар шийтгүүлсэн 1255 ялтны 705704 хоногийн ял эдлэлтийн байдалд хяналт тавьж ажилласнаар 328 ялтны 21007 хоногийн ялыг дуусгавар болгон, 927 ялтны 214846 хоногийн ялыг хэсэгчлэн биелүүлж, 927 ялтны 469851 хоногийн тус тус үлдэгдэлтэй байна.

2. Албадлагын арга хэмжээ авагдсан оны үлдэгдэл 2688 этгээд байгаа ба шүүхээс ирсэн 2783, харьяаллын дагуу шилжиж ирсэн 102, эрэн сурвалжилж албадан ирүүлсэн 40, нийт 5614 этгээдэд хяналт тавьж, эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулснаас шүүхээс хүлээлгэсэн үүрэг, хязгаарлалтыг биелүүлж, хяналтын хугацаа дууссан 1740, харьяаллын дагуу шилжүүлсэн 102, хугацаанаас өмнө ялаас чөлөөлсөн 6, шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулсан 14, дахин гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн 31, нас барсан 13, тайлант хугацаанд шинээр эрэн сурвалжилсан 43, бусад үндэслэлээр хасагдсан 7 этгээд тус тус байна. 2019 оны 07 дугаар сарын байдлаар тэнсэж, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан 2265, хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг биелүүлэхийг хойшлуулсан 238, хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоосон 829, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан 176, хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ авагдсан 104, эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан 43, нийт 3655 хүн, эрх хасах албадлагын арга хэмжээ авагдсан 1 хуулийн этгээд тус тус хяналтад байгаа болно.

By admin