Хорихоос өөр төрлийн ялаар шийтгүүлсэн нийт 7417 ялтны ял эдлэлтийн байдалд хяналт тавьж ажилласнаар 4667 ялтны ялыг бүрэн биелүүлж, 2019 оны хагас жилийн байдлаар 2750 ялтны үлдэгдэлтэй байна.

Ял тус бүрээр авч үзвэл:

            Торгох ялаар шийтгүүлсэн 4903 ялтанд холбогдох 5.8 тэрбум төгрөгөөс 3635 ялтанд холбогдох 2.9 тэрбум төгрөгийг биелүүлж, 1268 ялтны 2.8 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй.

      Нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн 1303 ялтны 386756 цагийн ялыг эдлүүлэхээс 749 ялтны 113799 цагийн ялыг бүрэн, 554 ялтны 141525 цагийн ялыг хэсэгчлэн эдлүүлж, 554 ялтны 131432 цагийн;

Эрх хасах ялаар шийтгүүлсэн 1211 ялтны 670431 хоногийн ял эдлэлтийн байдалд хяналт тавьж ажилласнаар 283 ялтны 18096 хоногийн ялыг дуусгавар болгон, 928 ялтны 182414 хоногийн ялыг хэсэгчлэн биелүүлж, 928 ялтны 469921 хоногийн тус тус үлдэгдэлтэй байна.

Нийслэл, орон нутаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэс, хэсгүүдэд албадлагын арга хэмжээ авагдсан оны үлдэгдэл 2688 этгээд байгаа ба шүүхээс ирсэн 2399, харьяаллын дагуу шилжиж ирсэн 83, эрэн сурвалжилж, албадан ирүүлсэн 27, нийт 5197 этгээдэд хяналт тавьж, эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулснаас шүүхээс хүлээлгэсэн үүрэг, хязгаарлалтыг биелүүлж, хяналтын хугацаа дууссан 1462, харьяаллын дагуу шилжүүлсэн 83, хугацаанаас өмнө ялаас чөлөөлсөн 4, шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулсан 10, дахин гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн 24, нас барсан 12, тайлант хугацаанд шинээр эрэн сурвалжилсан 42, бусад үндэслэлээр хасагдсан 6 этгээд тус тус байна.

2019 оны хагас жилийн байдлаар тэнсэж, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан 2225, хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг биелүүлэхийг хойшлуулсан 224, хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоосон 798, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан 171, хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ авагдсан 94, эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан 42, нийт 3554 этгээд хяналтад байгаа болно.

By admin