Монгол Улсын Засгийн газраас 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” болгон зарласан, “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны өдөр”-ийг тохиолдуулан тай холбогдуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Баривчлах төвийн байршилд “Нээлттэй төрийн үйлчилгээ” сэдэвт нээлттэй хаалганы өдөрлөгийг 2019 оны 08 дугаар арын 27-ны өдөр зохион байгууллаа.

Өдөрлөгт Хүний эрхийн үндэсний комисс, Гаалийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх алба, Хан-Уул дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Хууль, эрх зүйн хэлтэс, Гадаадын иргэн харьяатын газрын Зөрчил шалган шийдвэрлэх газар, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс, Баянзүрх дүүргийн Тээврийн цагдаагийн хэлтэс, “Ивээлийн үйлчлэл”, “Эрчүүд”, Эрүүл гэр бүл, хөгжлийн нийгэмлэг” зэрэг төрийн бус байгууллагууд тус тус оролцсон. Төрийн болон төрийн  бус байгууллагууд нь баривчлах шийтгэл эдэлж байгаа 217 этгээд, тэдний ар гэр болох 80 гаруй иргэнд төрийн үйлчилгээг нэг дороос авах бололцоогоор хангаж, иргэдийн асуултад хариулт өгч, холбогдох мэдээллийг хүргэж өдөрлөгийн арга хэмжээг  үр дүнтэй явууллаа.

By admin