Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага боловсон хүчнээ бэлтгэх зорилгоор жилд хоёр удаа харуул хамгаалалтын албаны ажилтан бэлтгэх сургалтыг Хууль сахиулахын их сургуулийн харьяа “Ахлагчийн сургууль”-тай хамтран зохион байгуулдаг.

2017 оны нэгдүгээр ээлжийн сургалт 3 дугаар сарын 01-ний өдрөөс 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд амжилттай явагдаж өндөрлөлөө.

Энэхүү сургалтад 62 иргэн хамрагдан, амжилттай төгсч, ромбо, гэрчилгээгээ гардан авч, цэргийн болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны тангараг өргөв.

tangarag01

Тангараг өргөх ёслолын ажиллагааг 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдөр ШШГЕГ-т зохион байгууллаа.

Уг үйл ажиллагаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа М.Алтан-Очир, Тогтоол гүйцэтгэх газрын дарга, хурандаа П.Хосбаяр, Сургалт арга зүй, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, хошууч Р.Саруултамир нар оролцов.

Мөн энэ үеэр амжилттай суралцаж, төгссөн иргэдийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын тушаалаар  харьяа хорих анги, шийдвэр гүйцэтгэх алба, салбар нэгжийн сул орон тоонд томиллоо.

tangarag02

Үйл ажиллагааны төгсгөлд Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа М.Алтан-Очир шинээр томилогдсон алба хаагчдад хандан, өргөсөн тангарагтаа үнэнч байж, идэвх зүтгэл гарган, амжилттай ажиллахыг хүссэн юм.

By admin