Өнгөрсөн баасан гарагт Улаан-Үд хотод Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, замын цагдаагийн газартай хамтран тээврийн хэрэгсэлд үзлэг хийжээ. Байгаль нуур болон Щучье амралтын газрын чиглэлд 4 эргүүлийн цэг гарган ажилласан байна.

Хурдны авто замууд Кабанский гудамж, Дээд Березовки дүүргийн газруудад 3 цагийн хугацаанд үзлэг шалгалт хийхэд 130.0 мянган рублийн торгууль төлүүлж, торгууль ногдуулсан 108 гүйцэтгэх баримт бичгийг дуусгавар болгосон талаар Улаан-Үд хотын шийдвэр гүйцэтгэх газрын захиргааны торгууль хураах тусгай хэлтсийн дарга Евгения Павлова мэдэгдлээ.

Жолоо барьж явахдаа утсаар ярьсан жолоочийн торгууль 21 мянган рубль болсон байна. Зуны улирал болж байгаатай холбогдуулан байнгын пост гаргаж ажиллана гэж мэдэгдлээ.

Түүнчлэн шүүхийн шийдвэр болон эрх бүхий байгууллагын шийтгэврийг биелүүлээгүй 50 гаруй жолоочид мэдэгдэх хуудас гардуулжээ.

By admin