“Төрийн мэдээлэл” хууль тогтоомжийн эмхэтгэлийн 2017 оны 17 дахь дугаарт Зарлиг хүчингүй болсонд тооцох тухай, Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай зарлигт өөрчлөлт оруулах тухай, Элчин сайдыг эгүүлэн татах, тохоон томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигуудыг нийтэлжээ.

Мөн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсгийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг нийтэлсэн байна.

Үндсэн хуулийн цэц 2017 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдрийн дунд суудлын хуралдаанаараа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэгт “Хяналтын шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд прокурор, өмгөөлөгч оролцох эрхтэй ба уг этгээд энэ тухай хүсэлтээ бичгээр гаргасан бол заавал оролцоно.” гэж заасны “… шүүх хуралдаанд прокурор, өмгөөлөгч оролцох эрхтэй …” гэсэн хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “… хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтад “… өөрийгөө өмгөөлөх, … шударга шүүхээр шүүлгэх, хэргээ шүүх ажиллагаанд биеэр оролцох, … эрхтэй. …” гэснийг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцээд Үндсэн хууль зөрчөөгүй байна гэсэн дүгнэлтийг гаргажээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Татаж авах 

By admin