Торгох ялаар шийтгүүлсэн 90 ялтанд холбогдох 398.2 сая төгрөгийн гүйцэтгэх баримт бичигт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулснаас 67 ялтанд холбогдох 135.7 сая төгрөгийг дуусгавар болгон, 16 ялтны 49.3 сая төгрөгийг хэсэгчлэн биелүүлж, 23 ялтны 213,1 сая төгрөгийн үлдэгдэлтэй байна. Бодит биелэлт гүйцэтгэх хуудас 74.4 хувь, мөнгөн дүн 46.5 хувьтай.

 

Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад бодит биелэлт гүйцэтгэх хуудас 3. хувиар өсч, мөнгөн дүн 3.0 хувиар буурсан, сүүлийн 3 жилийн дундажтай харьцуулахад 8.5 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

 

Эд хөрөнгө хураах ялаар шийтгүүлсэн 78 ялтанд холбогдох 121,7 сая төгрөгийн ялыг биелүүлэхээс 102,8 сая төгрөгийн 47 ялтанд холбогдох ялыг дуусгавар болгон, 4 ялтны 694.0 мянган төгрөгийг хэсэгчлэн биелүүлж, 31 ялтны 18,2 сая төгрөгийн үлдэгдэлтэй байна. Бодит биелэлт гүйцэтгэх хуудас 60,3 хувь, мөнгөн дүн 85.0 хувьтай.

 

Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гүйцэтгэх хуудас 16.1 хувь, мөнгөн дүн 78.0 хувь, сүүлийн 3 жилийн дундажтай харьцуулахад 36.5 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.

 

Албадан ажил хийх ялаар шийтгүүлсэн 162 ялтны 38752 цагийн ялыг эдлүүлэхээс 116 ялтны 22122 цагийн ялыг дуусгавар болгож, 44 ялтны 10158 цагийн ялыг хэсэгчлэн эдлүүлж, 46 ялтны 6472 цагийн үлдэгдэлтэй.

 

Тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрх хасах ялаар шийтгүүлсэн 652 ялтны 322605 хоногийн ял эдлэлтийн байдалд хяналт тавин ажилласнаар 69 ялтны 3970 хоногийн ялыг дуусгавар болгон, 580 ялтны 74649 хоногийн ялыг хэсэгчлэн биелүүлж, 583 ялтны 243986 хоногийн үлдэгдэлтэй байна.

By admin