ХОРИХООС ӨӨР ТӨРЛИЙН ЯЛЫН 2017 ОНЫ 3 ДУГААР

САРЫН БОДИТ БИЕЛЭЛТИЙН МЭДЭЭ

2017.3.22                                                                                                                                          Улаанбаатар хот

Торгох ялаар шийтгүүлсэн 74 ялтанд холбогдох 325.7 сая төгрөгийн гүйцэтгэх баримт бичигт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулснаас 51 ялтанд холбогдох 92.5 сая төгрөгийг дуусгавар болгон, 14 ялтны 16.8 сая төгрөгийг хэсэгчлэн биелүүлж, 23 ялтны 216,3 сая төгрөгийн үлдэгдэлтэй байна. Бодит биелэлт гүйцэтгэх хуудас 68.9 хувь, мөнгөн дүн 33.6 хувьтай.

Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад бодит биелэлт гүйцэтгэх хуудас 9.8 хувиар өсч, мөнгөн дүн 2.0 хувиар буурсан, сүүлийн 3 жилийн дундажтай харьцуулахад 7.5 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Эд хөрөнгө хураах ялаар шийтгүүлсэн 67 ялтанд холбогдох 120,0 сая төгрөгийн ялыг биелүүлэхээс 101,3 сая төгрөгийн 34 ялтанд холбогдох ялыг дуусгавар болгон, 8 ялтны 523.0 мянган төгрөгийг хэсэгчлэн биелүүлж, 33 ялтны 18,1 сая төгрөгийн үлдэгдэлтэй байна. Бодит биелэлт гүйцэтгэх хуудас 50,7 хувь, мөнгөн дүн 84.9 хувьтай.

Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гүйцэтгэх хуудас 17.7 хувь, мөнгөн дүн 80.0 хувь, сүүлийн 3 жилийн дундажтай харьцуулахад 39.2 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.

Албадан ажил хийх ялаар шийтгүүлсэн 134 ялтны 31482 цагийн ялыг эдлүүлэхээс 86 ялтны 15899 цагийн ялыг дуусгавар болгож, 47 ялтны 7226 цагийн ялыг хэсэгчлэн эдлүүлж, 48 ялтны 8357 цагийн үлдэгдэлтэй.

Тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрх хасах ялаар шийтгүүлсэн 602 ялтны 292158 хоногийн ял эдлэлтийн байдалд хяналт тавин ажилласнаар 56 ялтны 3291 хоногийн ялыг дуусгавар болгон, 543 ялтны 54591 хоногийн ялыг хэсэгчлэн биелүүлж, 546 ялтны 234276 хоногийн үлдэгдэлтэй байна.

 

ХОРИХООС ӨӨР ТӨРЛИЙН ЯЛ ЭДЛҮҮЛЭХ ГАЗАР

By admin