ХОРИХООС ӨӨР ТӨРЛИЙН ЯЛЫН 2017 ОНЫ 02 ДУГААР

САРЫН БОДИТ БИЕЛЭЛТИЙН МЭДЭЭ

2017.02.23                                                                                                                                             Улаанбаатар хот

Торгох ялаар шийтгүүлсэн 52 ялтанд холбогдох 273.8 сая төгрөгийн гүйцэтгэх баримт бичигт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, 31 ялтанд холбогдох 67.9 сая төгрөгийг бүрэн биелүүлж, 21 ялтны 205.8 сая төгрөгийн үлдэгдэлтэй байна. Бодит биелэлт гүйцэтгэх хуудас 59.6 хувь, мөнгөн дүн 24.8 хувьтай. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад бодит биелэлт гүйцэтгэх хуудас 1.0 хувиар өсч,  мөнгөн дүн 25.7 хувиар буурсан байна.

 Сүүлийн 3 жилийн дундажтай харьцуулахад 3.0 хувиар өссөн.

Эд хөрөнгө хураах ялаар шийтгүүлсэн 50 ялтанд холбогдох 117.1 сая төгрөгийн ялыг биелүүлэхээс 99.6 мянган төгрөгийн 22 ялтанд холбогдох ялыг биелүүлж, 28 ялтны 17.4 сая төгрөгийн үлдэгдэлтэй байна. Бодит биелэлт гүйцэтгэх хуудас 44,0 хувь, мөнгөн дүн 85.1 хувьтай. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гүйцэтгэх хуудас 18.7, мөнгөн дүн 82.5 хувиар тус тус өссөн.

Сүүлийн 3 жилийн дундажтай харьцуулахад 46.9 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Албадан ажил хийх ялаар шийтгүүлсэн 104 ялтны 23123 цагийн ялыг эдлүүлэхээс 66 ялтны 17528 цагийн ялыг эдлүүлж, 38 ялтны 5595 цагийн үлдэгдэлтэй байна.

Тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрх хасах ялаар шийтгүүлсэн 553 ялтны 258403 хоногийн ял эдлэлтийн байдалд хяналт тавин ажилласнаар 35 ялтны 40151 хоногийн ялыг дуусгавар болгож, 518 ялтны 218252 хоногийн үлдэгдэлтэй байна.

 

 

ХОРИХООС ӨӨР ТӨРЛИЙН ЯЛ ЭДЛҮҮЛЭХ ГАЗАР

By admin