2017.01.25                                                                                                                                                                  Улаанбаатар хот

Торгох ялаар шийтгүүлсэн 33 ялтанд холбогдох 203.3 сая төгрөгийн гүйцэтгэх баримт бичигт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, 14 ялтанд холбогдох 33.5 сая төгрөгийг бүрэн биелүүлж, 19 ялтны 169.7 сая төгрөгийн үлдэгдэлтэй байна. Бодит биелэлт гүйцэтгэх хуудас 42.4 хувь, мөнгөн дүн 16.5 хувьтай. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад бодит биелэлт гүйцэтгэх хуудас 7.6, мөнгөн дүн 22.0 хувиар тус тус буурсан байна.

 Сүүлийн 3 жилийн дундажтай харьцуулахад 0.9 хувиар буурсан.

Эд хөрөнгө хураах ялаар шийтгүүлсэн 37 ялтанд холбогдох 115.7 сая төгрөгийн ялыг биелүүлэхээс 98.3 сая төгрөгийн 9 ялтанд холбогдох ялыг биелүүлж, 28 ялтны 17.4 сая төгрөгийн үлдэгдэлтэй байна. Бодит биелэлт гүйцэтгэх хуудас 12,7 хувь, мөнгөн дүн 79.6 хувьтай. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гүйцэтгэх хуудас 12.7 хувь, мөнгөн дүн 79.6 хувиар тус тус өсчээ.

Сүүлийн 3 жилийн дундажтай харьцуулахад 40.4 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Албадан ажил хийх ялаар шийтгүүлсэн 80 ялтны 16141 цагийн ялыг эдлүүлэхээс 45 ялтны 6285 цагийн ялыг дуусгавар болгож, 33 ялтны 4204 цагийн ялыг хэсэгчлэн эдлүүлж, 35 ялтны 5652 цагийн үлдэгдэлтэй байна.

Тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрх хасах ялаар шийтгүүлсэн 498 ялтны 224900 хоногийн ял эдлэлтийн байдалд хяналт тавин ажилласнаар 19 ялтны 593 хоногийн ялыг дуусгавар болгож, 472 ялтны 20702 хоногийн ялыг хэсэгчлэн биелүүлж, 479 ялтны 203605 хоногийн үлдэгдэлтэй байгаа болно.

 

ХОРИХООС ӨӨР ТӨРЛИЙН ЯЛ ЭДЛҮҮЛЭХ ГАЗАР

By admin