Иргэдийн эрх зүйн боловсрол, чадавхыг дээшлүүлэх, эрх зүйн анхан шатны үйлчилгээг иргэдэд ойртуулж хуулиар олгогдсон эрх, боломжийг үр дүнтэй ашиглах, хуулийн үйлчилгээг сайжруулах зорилгоор “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг баталсан билээ.

    Тус хөтөлбөрийг хэрэгжүүлэх үндэсний зөвлөлийн гуравдугаар хуралдаан 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр боллоо.

   Уг хуралдаанд үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд хийгдэж буй үйл ажиллагааны хагас жилийн тайлан, “Эрх зүйн хөтчийн ажиллах журам”-ын төслийн талаар Үндэсний зөвлөлийн гишүүд, Аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Хууль эрх зүйн хэлтсээс ирүүлсэн саналын хамт нэгтгэн танилцуулж, асуулт асууж, харилцан санал солилцлоо. Энэхүү хуралдаанаар “Эрх зүйн хөтчийн ажиллах журам”-ын төслийг зарчмын хувьд дэмжин баталлаа.

By admin