Торгох ялаар шийтгүүлсэн 141 ялтанд холбогдох 500.2 сая төгрөгийн гүйцэтгэх баримт бичигт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, 124 ялтанд холбогдох 297.1 сая төгрөгийг бүрэн биелүүлж, 17 ялтны 203.1 сая төгрөгийн үлдэгдэлтэй байна. Бодит биелэлт гүйцэтгэх хуудас 87.9 хувь, мөнгөн дүн 59.4 хувьтай. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад бодит биелэлт гүйцэтгэх хуудас 6.2,  мөнгөн дүн 37.3 хувиар тус тус буурсан байна.

Сүүлийн 3 жилийн дундажтай харьцуулахад 7.1 хувиар буурсан.

Эд хөрөнгө хураах ялаар шийтгүүлсэн 216 ялтанд холбогдох 153.6 сая төгрөгийн ялыг биелүүлэхээс 37.4 сая төгрөгийн 182 ялтанд холбогдох ялыг биелүүлж, 34 ялтны 116.1 сая төгрөгийн үлдэгдэлтэй байна. Бодит биелэлт гүйцэтгэх хуудас 84,3 хувь, мөнгөн дүн 24.4 хувьтай. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гүйцэтгэх хуудас 4.8 хувиар өсч, мөнгөн дүн 40.7 хувиар буурчээ.

Сүүлийн 3 жилийн дундажтай харьцуулахад 23.5 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Албадан ажил хийх ялаар шийтгүүлсэн 311 ялтны 86206 цагийн ялыг эдлүүлэхээс 263 ялтны 53057 цагийн ялыг дуусгавар болгож, 46 ялтны 24523 цагийн ялыг хэсэгчлэн эдлүүлж, 48 ялтны 8626 цагийн үлдэгдэлтэй байна.

Тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрх хасах ялаар шийтгүүлсэн 442 ялтны 276763 хоногийн ял эдлэлтийн байдалд хяналт тавин ажилласнаар 26 ялтны 6390 хоногийн ялыг дуусгавар болгож, 412 ялтны 92687 хоногийн ялыг хэсэгчлэн биелүүлж, 416 ялтны 177686 хоногийн үлдэгдэлтэй байгаа болно.

ХОРИХООС ӨӨР ТӨРЛИЙН ЯЛ ЭДЛҮҮЛЭХ ГАЗАР

By admin